Хайлт

Д.БАТЗОГСОХ : ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ 3 ХОНОГТ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

“Зээлийн батлан даалтын сан”-гийн Орон нутгийн удирдлагын газрын дарга Д.Батзогсохын мэдээлснээр, тус сангаас ипотекийн зээлийг гурав хоногийн доторшийдвэрлэж байгаа аж. Тус  сангаас банк санхүүгийн байгууллагаар дамжуулан 21 аймагт ипотекийн гурванхувийн хүүтэй зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж байна гэв.Тэрбээр "Хурд" агентлагт ярилцлага өгөхдөө "Нийт 21 аймагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд 100 сая хүртэлх төгрөг олгоно. Зээлийн хүү эхний гурван жил 3 хувь байх юм. Батлан даалт гаргуулсан иргэд жил бүр батлан даалтын үлдэгдэл дүнгийн 1 хувийн шимтгэл төлнө. Батлан даалтын хураамж нь 10 мянган төгрөг байна" гэж ярьжээ. Ипотекийн 3 хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалттай зээлийг Төрийн банк, Худалдаа хөгжил, Хаан, Капитрон, Хас, Богд, Ариг, Транс, Кредит гэсэн банкуудаар дамжуулан олгож байна. 

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл: 0

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна