Улаанбурхан өвчний найм дахь тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан тухай ХӨСҮТ-ээс мэдээллээ.Батлагдсан тохиолдлууд 2025 оны 02-р сарын 05-17-ны Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт, 2025 оны 03-р сарын 03-04-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхэд байна.
Улаанбурхан өвчин бол халдварлах эрсдэл хамгийн өндөр, халууралт өндөр, арьсаар толбон гүвдрүүт тууралт гарах, амьсгалын замын үрэвслийн шинжээр илэрдэг халдварт өвчин. Энэ өвчний сэжигтэй тохиолдлын үед илрэх эхний шинж тэмдэг бол өндөр халуурах. Үүний дараа арьсаар толбот гүвдрүүд тууралт гардаг. Мөн үүн дээр нэмээд ханиалгах, нүд нуухтнах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрдэг.Улаанбурханы вируст өртсөнөөс хойш 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрч эхэлдэг.

Иймд 2025 оны 02 дугаар сард ЧД-ийн Нэгдсэн эмнэлэг, 03 дугаар сард ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж байсан товлолын вакцины бүрэн тундаа хамрагдаагүй, эсвэл вакцины нас /9 сар/ болоогүй хүүхдүүд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдана уу