Хайлт

МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 2 НЭГЖ ХУВИАР НЭМЖ, 12 ХУВЬД ХҮРГЭЛЭЭ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр  2025 I улирлын хурлаа хийж, шийдвэрээ танилцууллаа. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн өгсөн мэдээллээр, "Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6, 7-нд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээл зохицуулалтыг хийх шийдвэрийг тус, тус гаргалаа.

Ийм шийдвэр гаргахад дараах хүчин зүйл нөлөөлсөн гэж тайлбарлав. Үүнд: АНУ -аас хэрэгжүүлж байгаа бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд цаашид сөрөг нөлөө үзүүлэхээр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах шалтгаан болж байна гэж харж байна.

Инфялци сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан. Үүнд цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон өрхийн цалин орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн. Нийтийн тээврийн үнэ хоёрдугаар сард өсч, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан Монголбанк инфляцынхаа төсөөллийг өмнөхөөсөө нэмэгдүүллээ. Улмаар инфляци энэ оны туршид төв банкны зорилтоос давж, ирэх оны хоёрдугаар улирлаас зорилтот интервал руу орж, тогтворжихоор ийм төсөөлөл гарсан. Хэдийгээр  зардлын шалтгаан давагмайлан, инфляци төв банкны зорилтоос давсан хэдий ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө нэмэгдэх, зэрэг эрсдлийг бууруулахын тулд бодлогын тохиргоо хийх зайлшгүй шаардлага гарсан.

Холбоотой мэдээ: