Хайлт

БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И УКРАЙНЫ ХЯМРАЛЫН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийн хурлын үеэр Украйны хямралын талаар Хятадын байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр Украины хямрал эхэлсэн эхний өдрөөс Хятад улс хэлэлцээ хийхийг зорьж, улс төр, энхийн арга замаар хямралыг шийдвэрлэхийг дэмжиж, эрэлхийлсээр ирсэн. Хятад улс энх тайвны төлөөх бүх хүчин чармайлтыг сайшааж, дэмжиж ирсэн бөгөөд энэхүү хямралын үндсэн шалтгаан будлиантай бөгөөд нэг л өдөр нэг шалтгаанаас болсон биш гэдгийг олж мэдэж, мөргөлдөөнийг зогсоох нь ч нэг л өдрийн явдал биш, мөргөлдөөнд ялагч гэж байдаггүй, энх тайванд хохирогч гэж байхгүй, хэлэлцээ хийх нь мөргөлдөөнийг зогсоох арга зам, энх тайвны гараа байх ёстой. Энэ асуудалд талууд санал зөрөлдөөнтэй байсан ч талуудад хүлээн зөвшөөрөгдсөн шударга, өнө батын, хязгаарлах хүчтэй энхийн хэлэлцээрт хүрэхийг бүгд найдаж байна. Энэ бол бидний хамтын зорилго юм. Хятад улс холбогдох талуудын хүсэл эрмэлзэлд нийцүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар хямралыг эцэслэн зохицуулж, урьдын энх тайвныг тогтоохын тулд бүтээлч үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхэд бэлэн байна.

Украины хямрал гурван жил үргэлжилж байна. Эргэн харахад энэ эмгэнэлт байдлаас зайлсхийх боломжтой байсан. Талууд хямралаас сургамж авах ёстой, аюулгүй байдал нь харилцан, эрх тэгш байдаг. Нэг улсын аюулгүй байдлыг бусад улс орнуудын аюулгүй бус байдалд тулгуурлаж болохгүй, нэгдсэн, иж бүрэн, хамтын ажиллагаа, тогтвортой аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж, хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж сая Евразид, бүр цаашлаад дэлхий дахинд өнө мөнхийн энх тайван, тогтвортой байдлыг тогтоож чадна гэж  онцолжээ.

Холбоотой мэдээ: