Хайлт

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 4,9 ХУВЬ ГАРЧ ХҮЛЭЭЛТЭД ХҮРСЭНГҮЙ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн өгсөн мэдээллээр урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай буюу хүлээлтээс бага зэрэг доогуур гарлаа.

  • Эдийн засгийн өсөлт ийнхүү удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар хурдтай агшсан, боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан зэрэг нь голлон нөлөөлөв.
  • Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7-8 хувьд хэвээр хадгаллаа.
  • Тодруулбал, Оюу толгойн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, шинэ төслийн бүтээн байгуулалтууд эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр байна.
  • Цаашлаад төслийн бүтээн байгуулалтууд 2025-2027 оны туршид үргэлжлэх ба төслийн хэрэгжилтийн явц, гадаад эрэлт зэрэг нь эдгээр жилүүдийн өсөлтөд нөлөөлөхөөр байна гэсэн юм. 

Манай улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээр хүү буурч байгаа нь валютын орох урсгалыг дэмжих хэдий ч нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулж байна. - Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал болон эрдэс бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарна гэдгийг энд онцлох нь зүйтэй юм. 

- Мөн гадаад худалдааны нөхцөл муудаж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх хугацаатай давхцаж байна. 

- Иймд эдгээр том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь  төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвт чухал нөлөөтэй байна гэсэн юм. 

Холбоотой мэдээ: