Украины Ерөнхийлөгч Зеленский 8-ны өдөр олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхдээ, би Саудын Арабт хийх айлчлалаа эхлүүлэх гэж байна. Би 3 дугаар10-нд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бөгөөд Ерөнхий сайд Мохаммед бин Салмантай хоёр талт хэлэлцээ хийж, 11-нд Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд зэрэг өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн Украины төлөөлөгчид Саудын Арабт үлдэж, Америкийн төлөөлөгчидтэй зөвшилцөнө гэжээ.

Зеленскийн мэдэгдэлд, ухаалаг яриа хэлэлцээг Украин бүрэн баримталж, шаардлагатай шийдвэр болон алхмуудыг хэлэлцэж, тохиролцохыг хүсэн хүлээж байна. Украин дайны эхний секундээс эхлэн энх тайвныг эрэлхийлсээр ирсэн юм. Бодитой шийдэлүүд аль хэдийн хэлэлцээрийн ширээн дээр байгаа, хамгийн гол нь хурдан бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэх явдал юм гэжээ.