Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс баруун зүгт 21 км-ийн зайд өнөөдөр 11:32:44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраасмэдээллээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.05, 101.79 Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт бол газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг аж. Үүнд:
2.5 магнитуд зөвхөн багажинд бичигдэнэ.
2.5-5.4 хүн мэдэрнэ, яльгүй гэмтэл үүсэж болно.
5.5-6.0 магнитудад бага зэргийн эвдрэл учруулна.
6.1-6.9 магнитудын хүчтэй бол хот суурин газар эвдрэл учруулна.
7.0-7.9 магнитудад хүчтэй эвдрэл сүйтгэл их, гэж үздэг юм.