Хайлт

ӨНӨӨДӨР УКРАИН, АНУ САУДЫН АРАБЫН ЖИДДА ХОТОД ХЭЛЭЛЦЭЭР ХИЙНЭ

Өнөөдөр буюу 03 дугаар сарын 11-ний өдөр Саудын Арабын Жидда хотод Украин, АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид хэлэлцээр хийнэ. Энэ нь хоёр орны төрийн тэргүүнүүд Цагаан ордонд уулзсанаас хойших анхны албан ёсны уулзалт юм.

Энэ уулзалтад Украины талаас Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак, түүний орлогч Павел Палис, Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар оролцоно. Харин АНУ-ын талаас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц, Ойрх Дорнод дахь тусгай элч Стив Уиткофф нар оролцох юм байна. 

Володимир Зеленьский даваа гарагт Саудын Арабт очсон, гэхдээ өнөөдрийн уулзалтад оролцохгүй юм байна. Тэр бээр АНУ-ын төлөөлөгчидтэй хийх уулзалт "энх тайвныг наашлуулах, цаашид АНУ-аас дэмжлэг авах тал дээр" үр дүнтэй уулзалт болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ: