Хайлт

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 11 ДЭХ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний 11 дэхь тохиолдол лабораториор батлагдсан гэж мэдээллээ. Улаанбурхан өвчин туссан нь батлагдсан хүүхэд  2025 оны 03-р сарын 01-04-ны өдрүүдэд БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байжээ. 

Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр өвчин юм. Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө. 

Мөн та улаанбурхан өвчтэй хүний хавьтал болсон бол улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, өвдсөн эсэхээ мэдэхгүй, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар вакцинд хамрагдаж болно. Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдах нь чухал гэлээ. Халдварт өвчинтэй холбоотой тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандан авч болох аж. 

Холбоотой мэдээ: