Хайлт

ОН ГАРСААР МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН 2 ДАХ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА

Менингококкт халдварын 1 тохиолдол 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр лабораториор батлагдаж, он гарсаар 2 дах тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд нь бага насны хүүхдүүд байна.

Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Тодруулах, лавлах зүйл байвал 100, 80086929 утсанд хандахыг зөвлөлөө


Холбоотой мэдээ: