Саудын Арабын Жидда хотод болсон АНУ, Украины хэлэлцээр өндөрлөсний дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский "Украин энх тайванд бэлэн. Дайныг зогсоох уу, үргэлжлүүлэх үү гэдгээ одоо Орос илэрхийлэх ёстой" хэмээн мэдэгджээ.
Хэлэлцээрийн үеэр АНУ 30 хоногийн туршид гал зогсоох санал тавьж, Украин зөвшөөрсөн байна. Хамтарсан мэдэгдэлд онцолсноор, "ОХУ хүлээн зөвшөөрч, ижил мөрдсөн нөхцөлд талуудын харилцан зөвшилцсөний дагуу 30 хоногийн турш гал зогсоох горимыг нэн даруй хэрэгжүүлэх саналыг хүлээн авахад бэлэн" гэдгээ Украины тал илэрхийлсэн байна.
УУЛЗАЛТ: УКРАИН 30 ХОНОГИЙН ТУРШИД ГАЛ ЗОГСООХ САНАЛЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ
