Дэлхийн банкны суурин төлөөлөгч, Цахим хөгжил харилцаа холбооны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар талууд 2025 онд хэрэгжүүлэх нэн шаардлагатай төслүүдийн талаар санал солилцов. Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг -2” төслийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд 10 гаруй ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр ажлын нэг нь тоон гарын үсгийн дэд бүтцийг (PKI) шинэчлэх, Үндэсний дата төв болон нөөц төвийн хүчин чадлыг өргөтгөх, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн техник технологийг шинэчлэх ажлыг үе шаттай хийж гүйцэтгэж байгаа аж.
