Хайлт

ХОТЫН ДАРГА АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫГ БИЗНЕС БОЛГОСОН ХҮМҮҮСИЙГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР ӨГЧЭЭ

Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр сар шинийн ард иргэдийгээ залхуу учраас алхахгүй байна. Автомашиндаа түгжирч байна гэж "уурласан" . Ингэж уурссан шалтгаанаа хотыг түгжрэлээс салгахын тулд автомашинд тодорхой тоо зааж өгөх ёстой гэсэн үнэнтэй бид нүүр тулах гэж тайлбарласан юм. Өнгөрсөн оны 11сард улсын дугаарын олголт зогссонтой холбоотой  автомашины улсын дугаар бодит байдал дээр 1-1,5 сая төгрөг болж нэмэгдээд байгаа. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар  улсын дугаарыг бизнес болгож буй хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгсөн гэж мэдэгдлээ. 

Шалгуулах үндэслэлээ техникийн хяналтын үзлэгт ороогүй, татвар төлөөгүй импортын автомашинууд хаанаас хэрхэн улсын дугаар авсныг тогтоохыг хүсчээ. Хотын даргын ийн хардах болсон шалтгаан АТҮТ, Техникийн үзлэг оношилгооны төвүүд хүчингүй болсон дугаарыг сэргээж дамлаж байна гэж хардаж байгаа бөгөөд үүнийгээ нотлох баримтыг ч олсон гэсэн юм. 

Хотын дарга Х.Нямбаатарын өгсөн баримт дээр тулгуурлан АТГ, хууль хяналтын байгууллага шалгаж тогтоохыг хүлээх нь ээ. 

Холбоотой мэдээ: