Хайлт

МБШТ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ШИНИЙН НЭГНИЙ ИХ ЕРӨӨЛИЙГ НӨХӨЖ ХУРНА

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилд шинийн нэгэн тасарсан. Тиймээс хаврын тэргүүн сарын шинийн нэгний Их ерөөлийг билгийн тооллын шинийн 16 буюу аргын тооллын гуравдугаар сарын 16-ны өдөр "Батцагаан" дуганд нөхөж хурахаар болжээ."Сар шинийн өдрийн уламжлалт хурлын цаг,  өдөр тасарсан болон давхардсан бол нийт олноороо нөхөж хурдаг ёстой. Иймд сүсэгтэн олныг хүрэлцэн ирж, хурал номд даган баясах боломжтой" гэж Гандантэгчинлэн хийдийн зүгээс мэдээлсэн юм. 

Түүнчлэн МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламын зарлигийн дагуу Жанрайсиг дацангийн лам хуврагууд “Говийн Лха” тахилга хурлыг гуравдугаар сарын 14-нд  монгол хэлээр уншин хурах юм байна.

Холбоотой мэдээ: