Хайлт

ОРОН СУУЦНЫ МКВ ҮНЭ 5,6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧ ӨСЖЭЭ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр орон сууцны үнийн индекс 2025 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус тус өсжээ. 

2025 оны 2 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.40сая төгрөг болж, Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  өндөр  буюу  5.61 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөхоны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 31.1 хувь  өссөн нь хамгийн өндөр байгаа бол  Хан-Уул дүүрэгт 3.9хувь өссөн нь хамгийн бага байна. 2025 оны 2 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.50сая төгрөг болж, Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  өндөр  буюу  5.67 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 33.6  хувь   өссөн  нь  хамгийн  өндөр, Сонгинохайрхан дүүрэгт  12.6 хувь  өссөн нь хамгийн бага байна.

Харин бодит байдал  2023 оны статистикаар  орон сууцгүй, сарын орлого нь тодорхойгүй, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй 333 мянган өрх бий гэсэн дүн мэдээ гарчээ.


Холбоотой мэдээ: