Израиль улс энэ сарын 2-ноос эхлэн Газын зурваст нэвтрүүлэх тусламжийн бүх барааг түр зогсоосон юм. Энэ үйлдэлд нь Олон улсын хамтын нийгэмлэг Израилийг "өлсгөлөн бодлого" явуулж байна гэж буруутгаж, Газын зурвас руу тусламжийн барааг нэвтрүүлэхийг Израильд уриалаад байна. Гэвч Израиль тусламжийн барааг Газын зурвас руу нэвтрүүлэх нь бүү хэл Газын зурваст нийлүүлж байсан цахилгаанаа зогсоожээ.

Энэ сарын 9-ний өдөр, Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотод хүмүүс өглөө эрт талхны дэлгүүрт урт дараалал үүссэн байна. Хэдэн цаг хүлээсний эцэст хүмүүс хагас уут талх худалдаж авч байгаа ч энэ хагас уут талх нь нэг гэр бүлийн бүтэн өдөр, цашлаад хэдэн хоногийн хоол болдог гэхээр иргэдийн нөхцөл байдал илүү дордсоныг илтгэж байгаа юм.
Нутгийн оршин суугч Абу, Ийм л жаахан талх худалдаж авлаа. Хилийн боомтууд нэгэнт хаагдсан. Бид яах ёстойгоо ойлгохгүй байна. Хүмүүс ийм жаахан талахаар яаж амь залгах бэ ? Хямрал хүндэрсээр байна, бидэнд хийж чадах зүйл алга, өглөөний 6 цагт гэрээсээ гараад 13 цагт гэртээ хагас уут талх л авлаа гэж ярьжээ.
Нутгийн оршин суугч Бушира, Өмнөх удаагийн тусламжаар бидэнд ердөө ганц уут гурил байсан. Хүүхэдтэй хүмүүсийн хувьд нэг уут гурил яаж хүүхдүүдийн хоол болж хүрэх бэ? Бидэнд илүү их тусламж хэрэгтэй байна. Одоо байдал улам хүндэрч, ажилгүй, мөнгөгүй, юу ч байхгүй болж байна.
Мөргөлдөгч хоёр тал хэлэлцээрт нухацтай хандаж, аль болох хурдан гал зогсоох болно гэдэгт Хан Юнисын ард түмэн найдаж байна.
