Хайлт

БНХАУ 30 ХОНОГ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦООГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

3-р сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр сэтгүүлч Украин 30 хоногоор  түр гал зогсоох тухай АНУ-ын саналыг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн  Хятадын тал үүнд ямар нэгэн тайлбар өгөх үү? гэсэн асуултад 

Мао Нин , бид холбогдох мэдээллүүдийг анзаарсан, яриа хэлэлцээ хийж, улс төрийн шийдлийг эрэлхийлэхийг Хятад улс хямрал гарсан эхний өдрөөс эхлэн дэмжсэн юм. Бид үргэлж энх тайвны төлөө ажиллаж, яриа хэлэлцээг дэмжихийг эрмэлздэг. Холбогдох талууд яриа хэлэлцээ хийх замаар бие биенийхээ анхаарч буй асуудлыг харгалзан үзэж, тогтвортой, урт хугацааны энхийн шийдлийг олохыг бид хүсэн хүлээж байна гэжээ.

Холбоотой мэдээ: