Хайлт

ТҮРГЭНИЙ ТЭРЭГ, АВТОБУС МӨРГӨЛДСӨН ОСЛООР ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД ХЭВЭЭР БАЙНА

Энэ сарын 11-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт Баянхонгор аймгаас хот руу өвчтөн шилжүүлэхээр зорчиж явсан түргэний тэрэг, автобустай мөргөлдсөн осол гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Харамсалтай ослын улмаас түргэний машинд зорчиж явсан эмч, өвчтөн, жолооч нийт зургаан хүн нас барж, 2 хүүхэд хүнд гэмтсэн. Хүнд гэмтсэн хүүхдүүд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн хүнд хэвээр байгаа тухай мэдээллээ.Осол орсон 7,14 настай хоёр хүүхдийн биеийн байдал эмнэлэгт хүргэгдэж очсоноос хойш дээрдээгүй байна гэлээ. Тодруулбал  "Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авч ирсэн. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай. Одоогоор ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэж мэдээллээ.


Холбоотой мэдээ: