Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зарим ерөнхий боловсролын сурагчдад улаанбурхан өвчний тохиолдлууд илэрсэн байна. Тиймээс аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, зарим хязгаарлалт, зохицуулалтын талаар хэлэлцэх аж.
Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.
Тиймээс товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөж байна.
Шуурхай хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.