Хайлт

ДЭЛХИЙН БӨӨР ХАМГААЛАХ ӨДӨР: ТАНЫ БӨӨР ЭРҮҮЛ ҮҮ ?

Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

2025 оны Дэлхийн бөөр хамгаалах өдрийг "Таны бөөр зүгээр үү? Эрт илрүүлж, бөөрний эрүүл мэндийг хамгаалъя"       уриан дор тэмдэглэж буй.

Бөөр бол хорт бодисыг шүүж, биеэс зайлуулах, бусад эд эрхтнийг хордохоос хамгаалдаг гол эрхтнүүдийн нэг юм. Тиймээс дэлхийн бөөрний өдрөөр бөөрний эрүүл мэндээ ёстойг болон сануулдаг өдөр. Энэ өдөр хүн бүрийг бөөрний эрүүл мэндийн асуудалд анхаарлыг нь хандуулах олон арга хэмжээг эрүүл мэндийн салбарынхан зохион байгуулдаг юм.

Энэ өдрийг анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг. 

Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд эл өдрийг одоогоор дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэж байна. Өнөөдөр дэлхий дээр 700 орчим сая хүн бөөрний архаг өвчтэй, эдгээр хүмүүсийн эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувийг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг.

Манай улсад бөөр шээсний замын өвчлөл нь халдварт бус өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг. Тиймээс та ч бас бөөрний эрүүл мэнддээ анхаарал хандуулж, эрт илрүүлж, бөөрний эрүүл мэндээ хамгаалаарай. 

Холбоотой мэдээ: