Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 792,000 төгрөг болж нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ нэмэгдэх болжээ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн, малчин, оюутан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, сарын 15840 төгрөг төлөх аж. Энэ нь өмнөхөөс 2640 төгрөг нэмэгдэж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 640 мянган төгрөг байх үед хувиараа хөдөлмөр эрхлэгч нь сард 13200 төгрөгийг ЭМД-ын шимтгэлд төлж байв. Тэгвэл 2025 оны сараас эхлэн хөдөлмөр эрхлэгч нь энэ онд нийтдээ 182160 төгрөг төлнө.
Харин тогтмол цалин орлоготой иргэдийн хувьд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ 4 хувиар нэмэгдэнэ. Ажил олгогч 2 хувийг, даатгуулагч 2 хувийн нэмэгдлийг төлнө. Жишээ нь та цалингийн хэмжээнээс хамаараад сард 90,000 төгрөг эрүүл мэндийн даатгалд төлдөг бол байгууллага 45000, иргэн 45000 төгрөг нийт 90,000 төгрөг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх юм.
Төр ЭМД-ыг нь хариуцдаг халамжийнхан, 0-18 насны хүүхэд, хүүхдээ гэртээ хардаг ээжүүд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэвэрт гарсан ахмадуудын хувьд ЭМД төлөхгүй, улсын төсвөөс хариуцан, сар бүр тогтмол шимтгэлийг нь шилжүүлдэг зохицуулалттай.