Хайлт

“ДРАГОН” САНСРЫН ХӨЛӨГТ СААТАЛ ГАРСАН ТУЛ ХӨӨРГӨЛТИЙГ ЦУЦАЛЖЭЭ

Америкийн сансар судлалын технологийн SpaceX компанийн "Драгон" сансрын хөлөг 12-ны өдөр сансрын нисгэгчтэй шинэ нислэг хийж, 4 сансрын нисгэгчийг Олон улсын сансрын станцад хүргэж, Боинг компанийн "Старлайнер" сансрын хөлгийн техникийн доголдлын улмаас сансарт гацсан Америкийн сансрын нисгэгчдийг тосон авахаар төлөвлөж байсан юм. Гэвч газрын системийн доголдлын улмаас мөн өдрийн хөөргөх ажиллагаа цуцлагдсан байна.

"Драгон" хөлгийг Америкийн зүүн нутгийн цагаар 12-ны өдрийн 19 цаг 48 минутад (Бээжингийн цагаар 13-ны 7 цаг 48 минут) Флоридагийн Кеннедигийн сансрын төвөөс "Falcon 9" пуужингаар хөөргөхөөр төлөвлөж байв. NASA-гийн шууд дамжуулалтаас харахад, 4 сансрын нисгэгч товлосон төлөвлөгөө ёсоор сансрын хөлөгт орж байрандаа бэлэн болжээ. Гэвч хөөргөхөөс 40 минутын өмнө хөөргөлтийг цуцалсан байна.

NASA дараа нь, “Falcon 9” пуужингийн газрын бэхэлгээний хавчаартай гарт гидравлик системийн асуудал байсан нь хөөргөлтийг цуцалсны шалтгаан гэж мэдэгджээ. Хөөргөлтийн баг дараагийн хөөргөлтийг Америкийн зүүн нутгийн цагаар 13-ны 19:26-аас өмнө хийхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ: