Хайлт

УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТЭЭР ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН АВТОБУСНЫ ӨӨДӨӨС МӨРГӨЖЭЭ

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл уг осолтой холбогдуулан Зам тээврийн яамнаас мэдээлэл гаргасан байна.


" Яамны мэдээлэлд  слын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтжээ. Ослын газарт "АТҮТ" ТӨҮГ-ын зорчигч тээвэр, хяналтын хэлтсийн дарга нар ажиллав. Автобусны хар хайрцгийг цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар хотоос 170 дахь км дээр, осол болсон тухайн зам 500 м орчим хэсэг мөстсөн байсан гэсэн мэдээлэл өглөө. Мөн эмнэлгийн тээврийн хэрэгсэл автобусны урдаас орж ирсэн ба автобус тухайн үед 64 км/ц хурдтай явж байсан гэж урьдчилсан байдлаар мэдээлэл өгөөд байна” гэжээ.

Хэргийг төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа гэх мэдээллийг ЦЕГ-аас мэдээллээд байгаа юм. 

Холбоотой мэдээ: