ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэх тохиолдол лабораториор батлагдлаа. Тухайн батлагдсан тохиолдлууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байна гэж мэдээллээ.

Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс лавлан харна уу.
Хэрэв хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг дахин зөвлөлөө.
Түүнчлэн хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэгт орж, дархлаажуулалтад хамрагдахыг дахин анхаарууллаа.