Хайлт

АНУ-ЫН ТУСГАЙ ЭЛЧ МОСКВАД ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХЭЭР ИРЛЭЭ

Орон нутгийн цагаар 3-р сарын 13-нд Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай элч Виткофф ОХУ-ын Москва хотын Внуково нисэх буудалд газардсан тухай Хятадын төв радио телевизүүд мэдээллээ.

АНУ-ын төлөөлөгчид Орос руу онгоцоор нисч, Оросын талтай холбоо тогтоохоор төлөвлөж байгааг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баталжээ.  ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, Жедда хотноо болсон уулзалтын дараа АНУ болон Украины гаргасан мэдэгдлийг Орос анхааралдаа авлаа. Орос улс АНУ-тай харилцахдаа эдгээр санаачилгыг хэлэлцэхэд бэлэн байна гэв.

Харин  өмнөх өдөр нь  АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ, АНУ Орос руу төлөөлөгчөө илгээсэн бөгөөд гал зогсоох хэлэлцээр тохиролцоонд хүрэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ: