Хайлт

ТУСГАЙ ОЛИМПЫН ДЭЛХИЙН ӨВЛИЙН НААДМААС 5 АЛТ,10 МӨНГӨ, 6 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Итали улсын Турин хотноо болсон Тусгай олимпын наадмаас манай баг тамирчид 5 алт, 10 мөнгө, 6 хүрэл, нийт 21 медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ. 

101 орны 1500 гаруй тамирчид өрсөлдсөн уг наадамд манай баг тамирчид спортын 6 төрөлд өрсөлдсөн юм. 

Алтан медаль 

·         Алтанзулын Азжаргал /15 настай/ -Уулын цанын төрөлд хос алтан медаль 

·         Бямбасүрэнгийн Буянтогтох -Цасны гуталтай гүйлтийн 400 м-ийн төрөл

·         Түвдэндоржийн Солонго -Цасны гуталтай гүйлтийн 25 м-ийн төрөл

·         Тогоочийн Дэлэгжаргал -Цасны гуталтай гүйлтийн 800 м-ийн төрөлд тус тус түрүүлж, алтан медаль хүртсэн юм. 

Мөнгөн медаль 

·         Алтанзулын Азжаргал -Уулын цанын төрөл 

·         Батсүхийн Мөнх-Эрдэнэ - Бүжгийн ганцаарчилсан төрөл 

·         Бадамлянхуагийн Бямба-Эрдэнэ - цасны гуталтай гүйлтийн 25 м, 50м-ийн төрлүүдэд хос мөнгөн медаль

·         Батсүхийн Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар -Бүжгийн хосын төрөл

·         Өнербекийн Елмырза - цасны гуталтай гүйлтийн 100 м-ийн төрөл 

·         Пүрэвдуламын Хатансайхан- цасны гуталтай гүйлтийн 400м-ийн зайн гүйлт 

·         Амаржаргалын Идэр- Гүйлтийн цана 

·         Агваандандарын Алтан-Очир -Снөүбоард нар тус тус мөнгөн медаль хүртсэн билээ. 

Хүрэл медаль 

·         Өнербекийн Елмырза - Цасны гуталтай гүйлтийн 200 м-ийн төрөл 

·         Агваандандарын Алтан-Очир - Снөүбоардын төрөлд 

·         Магсаржавын Энхзаяа- Снөүбоардын төрөлд 

·         Эрдэнэбулганы Анхзул -гүйлтийн цанын 50 м

·         Т.Дэлэгжаргал, М.Амарболд, П.Хатансайхан, Б.Буянтогтох, - цасны гуталтай гүйлтийн 4*100 м-ийн зайн багийн гүйлт 

·         Мөнхдөлийн Амарболд- Цасны гуталтай гүйлтийн 100 м-ийн төрөлд тус тус хүртсэн юм.  

Холбоотой мэдээ: