Хайлт

ХӨСҮТ: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 55 ТОХИОЛДОЛ ЛАБОРАТОРИОР БАТЛАГДЛАА

ХӨСҮТ-өөс 2025 оны гуравдугаар сарын 18-ны байдлаар нийт улаанбурхан өвчний 55 тохиолдол лабораториор батлагдсан тухай мэдээллээ.Өвчлөл орон нутагт бүртгэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг орон нутагт ажиллаж байгаа аж.  Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Булган, Дорноговь, Төв аймагтай ХӨСҮТ цахимаар холбогдон мэргэжил арга зүй, зөвлөмж өгч байгаа юм байна.

Батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байна гэжээ.

Хэрэв товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг анхааруулав.Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулахыг сануулжээ.

Холбоотой мэдээ: