АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 03 дугаар сарын 18-нд утсаар албан ёсны хэлэлцээ хийж, 2 цаг гаруй утсаар ярьжээ. Талууд Украин болон бусад асуудлаар хэлэлцсэн бөгөөд энх тайван тогтоох явцыг эхлүүлэх, Украин дахь эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхийг 30 хоног зогсоохоор тохиролцсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү хэлэлцээрийг "үр өгөөжтэй" хэмээн дүгнэжээ.
Гэвч Путин Украины эрчим хүчний байгууламжид халдлага үйлдэхээ зогсооно гэсэн ч 30 өдрийн бүрэн гал зогсоох хэлэлцээрээс татгалзжээ. Владимар Путин Доналд Трамптай хэлэлцээр хийж дуусаад Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөө зогсоох тушаалыг армидаа өгсөн байна.