Хайлт

Ц.ТУВААН: ОЮУТОЛГОЙН УДИРДЛАГУУДТАЙ ТАТВАРЫН МАРГААН, ЛИЦЕНЗТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ШИЙДЭХЭЭР ХЭЛЭЛЦЭНЭ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

-Оюу-Толгой ХХК-ны удирдлага Монгол Улсад ирж, ажиллаж байгаа. Энэ хүрээнд хоёр чухал асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Оюу-Толгой ХХК-тай үүсээд байгаа татварын маргаантай холбоотой асуудал, мөн Оюу-Толгойн бүлэг ордын дотор байгаа компанийн лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар  дээр танилцуулга хийгдсэн.  Уул уурхайн Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тус хуулийг нэмэлт өөрчлөлтөөр хэрхэн сайжруулах асуудал орно. Уул уурхайн бирж дээр үнийг индексжүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийднэ.

Хэдийгээр хөрөнгийн бирж дээр журам гаргаад асуудлуудаа шийдэж байгаа боловч үнийг индексжүүлж өсөх үед нь нэмэгдүүлж, буурах үед нь дагаж бууруулах асуудлыг ярих шаардлага үүссэн.

Мөн Уул уурхайн биржээр арилжаалагдсан бараа бүтээгдэхүүнийг хил нөхцлөөр хүргэж өгч байгаа. Үүн дээр сонголт гаргаад тээвэргүй нөхцлөөр борлуулах асуудлыг хуульд тусгана. Түүнчлэн "Алт-3" хөтөлбөр хэрэгжихээр танилцуулгыг хийсэн. Алтны үнэ түүхэн дээд хэмжээ буюу нэг унц алт 3000 ам.доллар давсан байгаа энэ үед алтны олборлолтыг нэмэгдүүлж цаашлаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр чухал дэмжлэг болох арга хэмжээг авахаар шийдвэр гарсан.

Холбоотой мэдээ: