Хайлт

ЭХНЭРТЭЙГЭЭ МАРГАЛДСАН ЗАЛУУ ГУРВАН НАСТАЙ ХҮҮГЭЭ БОЛОН ӨӨРИЙГӨӨ БУУДАЖ АМИА ХОРЛОЖЭЭ

Цагдаагийн байгууллагад 2025 оны 03 дугаар сарын 18-19-ны шилжих шөнийн 01.00 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр  сумд “Хүн буудагдаж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар иргэн И нь эхнэр Д-тэй маргалдаж галт зэвсэг ашиглан 3 настай хүүхдээ буудаж гэмтээн, өөрийгөө буудаж амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хүүхдийг эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлэхээр явах замдаа нас барсан байна. Хэргийг Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна гэх мэдээллийг ЦЕГ-аас өглөө.

Холбоотой мэдээ: