Орон нутгийн цагаар 3-р сарын 19-нд Украины ерөнхийлөгч В.Зеленский Д.Трамптай эерэг, маш бодитой, илэн далангүй яриа хэлэлцээ хийсэн тухайгаа албан ёсны нийгмийн сүлжээний платформдоо нийтэлжээ. Хэлэлцээрийн үр дүнд Украин, АНУ хоёр тал мөргөлдөөнийг зогсоож, энх тайваныг тогтоохын тулд үргэлжлүүлэн хамтран ажиллах ёстой гэдэгт хоёр тал санал нэгджээ.АНУ-ын удирдлага дор энэ онд энх тайван тогтоож чадна гэдэгт Украин итгэлтэй байна гэж тэмдэглэжээ.
В.Зеленский хэлэхдээ: Д.Трамп яриа хэлэлцээний үеэр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн ярианыхаа нарийн ширийн зүйл болон хэлэлцсэн гол асуудлуудаа хуваалцсан. Мөргөлдөөнийг бүрэн зогсоох эхний алхам бол эрчим хүч болон иргэний бусад дэд бүтцэд дайралт хийхиийг зогсоох явдал байж магадгүй юм. Украин энэ санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд Украин үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ баталлаа. Хоёр талын багууд Саудын Арабын Жидда хотод энэ арга хэмжээний талаар хэлэлцсэн. Мөн фронтын шугам дээр ямар ч болзолгүйгээр гал зогсоох саналыг АНУ тавьсан бөгөөд Украин ч энэ саналыг хүлээн авсан. Украин энэ зорилгыг биелүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хичээн ажиллах болно гэжээ.
Хэсэгчлэн гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх, өргөжүүлэхтэй холбоотой техникийн асуудлыг шийдвэрлэхийг хоёр талын ажлын багт даалгасан байна. Украин, АНУ-ын багууд ойрын өдрүүдэд Саудын Арабт уулзаж, энхийн алхмуудыг үргэлжлүүлэн зохицуулахаар бэлтгэж байна.