Хайлт

РЭППЭР ROOCKIE БУЮУ У.МӨНХБАГАНАД ДАХИН ШИЙТГЭЛ ОНООХ ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВСАНГҮЙ

Реппер Roockie  буюу У.Мөнхбаганыг согтуудаа лайв хийсэн хэрэгт баривчлах шийтгэл оноосон. Шүүхээс түүнийг  "олон нийтийг үл хүндэтгэсэн " гэх хэргийг хэлэлцэхээс татгалзсанд  прокурор эсэргүүцэл бичсэн юм. Энэ дагуу өнөөдөр /2025.03.20/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх прокурорын гомдлыг хэлэлцлээ. Шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Тодруулбал  У.Мөнхбаганы согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд баривчлах шийтгэл оногдуулсан байхад "олон нийтийг үл хүндэтгэсэн" хэмээн дахин зөрчлийн хэрэг үүсгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээг илтэд зөрчиж, У.Мөнхбаганы эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж, түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэхээс шүүх татгалзсан нь зөв гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Холбоотой мэдээ: