Европын зөвлөл 3 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл гаргаж, Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийг нэн даруй сэргээхийг уриаллаа.
Хоёр өдөр үргэлжлэх Европын холбооны дээд хэмжээний уулзалт өчигдөр Брюссельд нээгдэж, Европын батлан хамгаалалт, Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Украины нөхцөл байдал болон бусад асуудлыг голчлон хэлэлцжээ. Европын зөвлөл хурал дээр мэдэгдэл гаргаж, Газын зурваст гал зогсоох хэлэлцээр эвдэгдэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийг нэн даруй сэргээж, баривчлагдсан хүмүүсийг суллаж, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх, түгээхийг сэргээх ёстой гэж үзжээ.Мөн Газын зурвасыг цахилгаан эрчим хүчээр хангаж, дайсагналын ажиллагааг үүрд зогсоохыг уриалжээ.
Мэдэгдэлд, Европын холбоо "хоёр улсын шийдэл"-д суурилан өнө үүрдийн, тогтвортой энх тайвныг тогтоохыг тууштай баримталж, энэхүү шийдлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа бөгөөд түүний хэрэгжих боломжийг алдагдуулах арга хэмжээ авахгүй байхыг бүх талуудад уриалж байна гэжээ.