Хайлт

2024 ОНД БӨӨРНИЙ ДОНОР ХҮЛЭЭЖ БАЙСАН 167 ХҮН НАС БАРЖЭЭ

Монголд 2024 оны байдлаар 262 бөөр орлуулах аппарат ажиллаж байгаа. Үүнд 2988 өвчтөнд диализийн эмчилгээг хийсэн.  Мөн бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөнд бөөр орлуулах, цус нөхөх эмчилгээнд 2024 онд Монгол Улс 21 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Насны ангиллаар авч үзвэл, 0-19 насныхан 49 хүн байгаа бол 20-44 насны 832 хүн, 45-64 насны 1481 хүн, 65-74 насны 457 хүн, 74-өөс дээш насны 169 хүнд диализын аппаратаар эмчилгээ хийлгэж, хамааралтай амьдарч байна. 

Харамсалтай нь 2024 оны байдлаар бөөрний архаг дутагдлын эцсийн шатны орж, шинээр нэмэгдсэн 607 хүн байна. Эдгээр хүмүүс нэг жилд шинээр нэмэгдэж байгаа бол харамсалтайгаар 167 хүн эмчлүүлж байхдаа нас баржээ.  Жил бүр 390 өвчтөн бөөр орлуулах бусад эмчилгээ, шилжүүлэн суулгах заалтаар нэмэгдэж байна. Бөөрний дутагдалд орсон өвчтөнд хэрэглэж байгаа бөөр орлуулах эмчилгээ сайн болон муу талтай. Монгол Улсын практикт хэвлийн диализ, гемодиализ буюу цус шүүх, бөөр шилжүүлэн суулгах гэсэн чиглэлээр эмчилгээг хийдэг. Хэвлийн диализ өөрөө сайн талтай боловч олон жил хэрэглэхээр зүрхний үйл ажиллагааны дутагдалд орж эхэлдэг.

                                   П.БАТЧУЛУУН ЭМЧИЙГ СУЛЛАЛАА ГЭЭД НИЙГЭМД ЯМАР Ч ХОР ХОХИРОЛГҮЙ 

Тиймээс сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай ажиллаж, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах албыг байгуулсан юм. Энэ байгууллагын П.Батчулуун эмч тэргүүлэн ажилласан. Маш сайн мэс заслын эмч бөгөөд элэг шилжүүлэн суулгах болон дурангийн мэс заслыг нутагшуулахад анх оролцож байсан чадварлаг эмч юм. Энэ ажлынхаа төлөө амь биеэ зориулан ажиллаж байгаа хүний нэг. Ар гэрийн зөвшөөрлийн хуудаст амьгүй донороос ямар эрхтэнийг авах талаар гарын үсэг зуруулсан байдаг. Тэр бичигт элэг, бөөр, шөрмөс гэж бичиж, гурван хүн гарын үсгээ зурсан юм. Гэхдээ авсан эрхтэн дээр миний шавь, хамтран зүтгэгч болсон эмч маань ямар ч буруугүй. Энэ эмч уучлал гуйхдаа хэл ам гарсанд уучлал хүссэн болохоос би буруутай зүйл хийсэн гэж гуйгаагүй. Эрхтэний хулгай хийх ямар ч боломжгүй нөхцөлд эмч нар ажилладаг. Тэгэх ямар ч боломжгүйг хэлье. Зөвшөөрлийг нь авсан хзн мэс засал хийлгэж, эрхтэн авсан эмч ч биш. Ямар нэгэн ойлголтын зөрүү гарч байна. Мэргэжлийн зөвлөл ажиллаж, энэ хэргийг сайтар анхаарч үзээч ээ. Энэ хүний биеийн байдал маш хүнд байгаа. Ийм хүнд нөхцөлд шүүхийн хурлаас өмнө асуудал нь шийдэгдтэл тэр хүнийг түр хугацаагаар хорих ангиас гаргахыг хүсч байна. Нийгэмд ямар нэгэн хохирол үзүүлэхгүй шүү дээ гэж эрхтэн шилжүүлэн мэс заслыг Монголд гардан нэвтрүүлсэн эмч мэргэжилтнүүд хэллээ.

Холбоотой мэдээ: