ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний талаар ээлжит мэдээллээ өглөө. Өчигдөр 62 байсан Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоногт дөрвөөр нэмэгдэж 66 болж, 23 тохиолдол эдгэрч эмнэлгээс гарсан гарсан гэж тус төвийн нэгжийн дарга Х.Сувдмаа мэдээллээ.
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын дийлэнх нь Улаанбаатар хотод, Булган, Дундговь, Өмнөговь аймагт өвчлөл батлагдаад байна. Батлагдсан тохиолдлыг насны ангиллаар авч үзвэл 10-14 нас давамгайлж байгаа аж.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхдүүд вакцинд хамрагдаагүй, эсвэл тун дутуу хийлгэсэн гэсэн асуумж өгчээ.
Иймд ХӨСҮТ-өөс нөхөн дархлаажуулалтад хамрагдах нөхцлийг бүрдүүлж, аймаг нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа аж.
Улаанбурхан өвчний шинж тэмдэг илрэх нууц үе урт байдаг, одоо олноор илэрч байгаа нь халдвар сар шинийн баярын үеийнх гэж тооцоолж буй юм.