Хайлт

А.БАЯРЖАРГАЛЫН ХИЙСЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ЦЕГ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖЭЭ

Өчигдөр / 2025.03.23/ цахим сүлжээгээр А.Баяржаргал гэх хүн өөрийгөө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг. Цагдаа нарт сар тутам  50-75  сач төгрөг өгч үйл ажиллагаа явуулдаг гэх ноцтой мэдээлэл хийсэн. Түүний мэдээлэлттэй холбоотой өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тайлбар  мэдэгдэл хийсэн юм.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.ТАЙВАН:

-Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэй холбоотой өчигдөр цахим хуудаст мэдээлэл гарсан. Сүүлийн дөрвөн жилд энэ төрлийн нийт 1360 хэрэг бүртгэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулсан. Эдгээрээс 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээлд байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь зохион байгуулалттай, олон хүний бүрэлдэхүүнтэй үйлдэгддэг. Мөн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэж тодотгодог. Энэ ч утгаараа Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийг бүлэглэн үйлдэх болсон.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг Б-гийн бүлэглэл буюу өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн А.Баяржаргал нарын 18 хүн бий. Цахим мөрийтэй тоглоом нь олон иргэнийг эдийн засаг, сэтгэл санаагаар хохироож амиа хорлоход хүргэдэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт цохилт өгөх зорилгоор бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Хяналт 1, 2, хар сүлжээ гээд арга хэмжээнүүдийг цагдаагийн байгууллага зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдтэй тасралтгүй тэмцэж байна.

Өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэний төрсөн хоёр дүү О,Б нар шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд энэхүү мэдээлэл өнөөдөр яригдаж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй.Саатуулагдсан иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг үүсгэх зэрэг гурван зүйл ангиар шалгагдаж байгаа. Эрүүгийн хуульд гэмт бүлэг байгуулах гэдэг зүйл анги бий. Энэ зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8.1 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав ба түүнээс дээш олон хүний тогтвортой нэгдлийг хэлнэ хэмээн хуульд зааж өгсөн. Цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш "Торгоны зам" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон ажилласан.

Сошиалд мэдээлэл хийсэн А.Баяржаргал гэх этгээдийн мэдээлэлд дурдсан цагдаагийн алба хаагч Б гэх хүний тухайд 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан иргэн. Тухайн этгээдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн А.Баяржаргал гэх иргэний мэдээлэлтэй холбоотой ЦЕГ дотоод хяналт шалгалтын эхлүүлээд буй гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ: