Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн Улаанбурханы нөхцөл байдлын мэдээллээр 2025 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 72 тохиолдол бүртгэгдээд байна.
-Улаанбурхан өвчин Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь аймагт голомтлон бүртгэгдэж байна.Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг дахин санууллаа.
ХӨСҮТ-ийн өгч байгаа мэдээллээр Улаанбурхан өвчин нь дархлаажуулалтад хамрагдаагүй 10-14 насныхан болон бага насны хүүхдүүд өвчилж байгаа тул урьдчилан сэргийлж дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөсөөр байгаа юм.
