Хайлт

УКРАИН, АМЕРИК ЭРЧИМ ХҮЧ ЗЭРЭГ АСУУДЛААР ҮР ДҮНТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСЭН ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров 3 дугаар сарын 23-ны орой олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтэллээ. Тэрээр өнөөдөр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болсон Украин, Америкийн төлөөлөгчдийн хэлэлцээ өндөрлөж, хоёр тал эрчим хүч зэрэг асуудлаар ач холбогдолтой, үр дүнтэй  хэлэлцээ хийсэн гэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн тушаал болгосон үүрэг бол Украин, Украины ард түмэн, цаашлаад бүхий л Европт  энх тайван тогтоохыг эрмэлзэх, үүнийг биелүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах явдал чухал гэж Рустем Умеров мэдэгдэв.

Украины Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, мөн өдрийн хэлэлцээнд оролцсон Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Рустем Умеров, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд захирал Павел Пализа болон Игорь Жовкова, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Александр Карасевич, Эрчим хүчний дэд сайд Микола Колесник нар багтжээ.

Холбоотой мэдээ: