Хайлт

АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРЫН ОЙРОЛЦОО ОЛОН АВТОМАШИН ШАТАЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Авто худалдааны цогцолбор"-ын ойролцоо олон тооны машин шатаж байгаа осол гарчээ. Гал 14:00 цагийн орчимд гарсан бөгөөд аврах гал унтраах анги газар дээр нь ажиллаж байна. 

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, автоамшин  шатаж байгаа  дуудлагыг бүртгэж, яг одоо шалгаж байна. Шинэ авто худалдааны төвийн ойролцоо гарсан. Одоогоор шалтгааныг тодорхой болгоогүй байна гэлээ.Гал гарсан замд саатсан иргэдийн өгч буй мэдээллээр олон машин шатаж байгаа бөгөөд, төв замаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Галд өртсөн машины эзэд машиндаа ойртож чадахгүй байна гэжээ.

Холбоотой мэдээ: