Хайлт

ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР АЙМАГТ САЛХИ СЕКУНДЭД 28 М/СЕК ДАВЖ ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ БОЛНО

Харанга:  Цаг агаарын гамшигт үзэгдлийн анхааруулга сэрэмжлүүлэг. ОБЕГ-аас  өнөөдөр /2025.03.25/ Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:

-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настантай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх,
-Хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГАТАЙ ҮЕЭР ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?.

*Хүчтэй салхи шуургатай үед гадагш зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.
*Гэр, орон байрнаасаа зайлшгүй гарах тохиолдолд хүүхдээ асран хамгаалагчтай үлдээх,
*Төөрч, осгохоос болгоомжлох, нөмөр газар бараадах,
*Цас, хүйтэн агаараас хамгаалж малгай, бээлий өмсөх, ороолт зүүх, нүдний шил зүүх
*Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ: