Ланфан хотын Онцгой байдлын товчооны мэдээллээр, Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлэлийн дагуу 3-р сарын 26-ны өдрийн 1 цаг 21 минутад Хэбэй мужийн Ланфан хотын Юнчин сяньд (хойд өргөргийн 39.42°, зүүн уртрагийн 116.60°) 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, голомтын гүн нь 20 километр байв. Газар хөдлөлтийн голомт нь Ланфан хотын Юнчин сяний Ханьцүнь суурингаас баруун хойд зүгт 2 километрийн зайд, Ланфан хотын Юнчин сяний Гуанжя-у хотон үндэстний суурингаас зүүн өмнө зүгт 6 км-ийн зайд, Ланфан хотын Юнчин Сяниий Цаожя-У суурингаас зүүн тийш 8 километрийн зайд байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ланфан хотын Юнчин, Гу-ань, Бажөү, Ань-ци, Гуан-ян зэрэг сяньд газар хөдлөлт мэдрэгдэж, харилцаа холбоо, цахилгаан хангамж, зам харилцаа хэвийн байж, хүний амь нас, эд хөрөнгийн хохирол учруулаагүй байна.