Манай улс 1972 онд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улстай дипломат харилцаа тогтоож байв.
Зүүн өмнөд хэсэгт Мьянмар улстай багахан зайд хиллэхээс бусдаар бараг бүх талаараа Энэтхэгээр хүрээлүүлсэн энэ улс 148 460 км² нутагтай, 174 158 165 хүн амтай. Энэ улс дэлхийн хамгийн хүн ам шигүү суурьшсан оронд тооцогдох бөгөөд 1 км² талбайд 1120 хүн ногддог. Хүн амын тоогоор дэлхийд 8 дугаарт, газар нутгийн хэмжээгээр 90 дүгээрт бичигдэнэ.
Нийслэл нь Дакка, төрийн хэл нь бангладеш. Тус улсын хүн амын 98 хув нь беньгальчууд, хүн амын 89 орчим хувь нь ислам, 10 хувь нь индус шашин шүтдэг. Хөгжиж буй эдийн засагтай газар тариалан, аж үйлдвэрийн орон.
Бангладеш Их Британийн колони улс байсан бөгөөд Их Британи XVII зууны эхний хагаст энэ улсад хяналтаа тогтоож эхлэн, ХХ зууны эхэн гэхэд өнөөгийн Бангладешийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт засаглалаа тогтоосон байв. Харин 1972 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бангладеш тусгаар тогтнолоо зарлажээ.




