Хайлт

ЦЕГ: АЛБА ХААГЧИД ЗОДУУЛСАН ГЭХ ЭМЭГТЭЙ СОГТУУ ЖОЛОО БАРЬЖ, ЦАГДААГИЙН БИЕД ХАЛДСАН

Олон нийтийн цахим сүлжээнд “Gan-Ochir” гэх хаягаас "Баянзүрх дүүргийн 1-р хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа Батзаяа гэгч 2025 оны 02 дугаар сард доорх эмэгтэйтэй маргалдсаны улмаас зодож, танхайрчээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Тэгвэл энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй" гэв.

Тодруулбал, цагдаагийн байгууллага "Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Батлан хамгаалах их сургуулийн замын эсрэг талд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шалгахад иргэн "Т" нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон.

Осол гаргасан иргэн Т нь дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн, албаны тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан тул уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор алба хаагч бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор чиг үүргээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэн иргэнийг саатуулсан.

Дээрх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад иргэн Т нь шүүх эмнэлэгт үзүүлэх, биед учирсан хохиролоо тогтоолгох хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн ба дуудлагын үеийн албаны хэрэгцээнд ашиглагддаг энгэрийн камерын бичлэг бусад баримтуудаар алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй байна" гэлээ.


Холбоотой мэдээ: