Засгийн газрын өнөөдрийн /2025.03.26/ хуралдааны шийдвэрийн талаар Б.Дэлгэрсайхан танилцуулга хийлээ.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
Зам тээврийн яамны зүгээс МТЗ-ын Ханги мандал талдаа явж байгаа төмөр замын тарифыг 50 хувиар бууруулсан. Өөрөөр хэлбэл суурь бүтцийн тарифыг бид 50 хувиар бууруулсан. Түүнээс биш дээгүүр нь явж байгаа хөдлөх бүрэлдэхүүний тарифыг бууруулах боломжгүй.
Хоёрдугаарт Гашуунсухайт-Ганц модны хооронд хийгдэж байгаа төмөр замын тээврийн тарифыг Тавантолгой төмөр замын ТУЗ-ийн хурлаар оруулаад мөн 50 хувиар багасгаж байгаа” хэмээн мэдээллээ