Хайлт

ТҮК-ИЙН АЖИЛТНЫ НЭГ ХҮҮХДИЙГ ГАДААДАД СУРГАНА

Төр засгаас тодорхой мэргэжлүүдэд улсаас дэмжлэг үзүүлж, олон жил салбартаа ажилласан ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй суралцуулахаар хуульд тусгасан. Үүнд ТҮК-ийн ажилтны нэг хүүхдийг гадаадад сургах  зохицуулалт багтжээ. 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн жил Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг нэмэхийн зэрэгцээ хүүхдүүдийг нь гадаад улсад үнэ төлбөргүй сургахаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн үед Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө “Хот, нийтийн аж  ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Мөн тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадаад улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг хэлж байв.

Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээ үзүүлдэг 20 гаруй орон нутгийн өмчит үйлдвэрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд байдаг.


Холбоотой мэдээ: