Хайлт

БИНЬЯМИН НЕТАНЬЯХУ: ХАМАС ХОРИГДЛУУДЫГ СУЛЛАХГҮЙ БОЛ, ГАЗЫН ЗУРВАСЫН ГАЗАР НУТГААС ИЛҮҮ ИХ НЭГТГЭНЭ

Гуравдугаар сарын 26-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламентын хурал дээр ХАМАС хоригдлуудыг суллахгүй байх тусам Израилиас түүнд үзүүлэх дарамт улам их байх болно, "Газын зурваст  илүү их газар нутгийг эзлэх болно” гэжээ. Саяхан Израилийн Батлан хамгаалахын сайд Катц ч мөн "Газын зурвасын нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэх" тухай мэдэгдэл хийсэн юм.

Гуравдугаар сарын 18-наас Израилийн арми Газын зурваст цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, олон тооны палестинчууд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд эндэж шархадсан байна. Сүүлийн өдрүүдэд Израилийн олон газрын хүмүүс томоохон жагсаал цуглаан хийж, Нетаньяхугийн засгийн газар Газын зурваст дайныг дахин эхлүүлж байгааг эсэргүүцсээр байна.

Гуравдугаар сарын 26-нд парламентад хэлсэн Нетаньяхугийн үгийг сөрөг хүчний хууль тогтоогчид хүчтэй эсэргүүцэж, сөрөг хүчний зарим хууль тогтоогчид Нетаньяхуг "өдөөн хатгагч" гэж нэрлээд хурлаас хөөн гаргасан байна.Түүний мэдэгдэл хийсний дараа  Израилийн өмнөд хэсэг болон бусад газруудад агаарын цохилтоос сэргийлэх дуут дохио дуугарч, Газын зурвасын төв хэсгээс хоёр пуужин харвасан гэх мэдээлэл байна.

Холбоотой мэдээ: