Хайлт

ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ДАХИН ӨРГӨН БАРИНА

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбартай холбоотой олны анхаарал татсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр :

-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг өнгөрсөн парламентын хугацаанд Ж.Чинбүрэн гишүүн өргөн барьсан ч хэлэлцүүлэн, баталж амжаагүй учраас дахин өргөн барих асуудал яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд ял шийтгэл авсан эмч нарын тоог аваад үзвэл багагүй тоо байна. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхийн тулд Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаар өнгөрсөн есдүгээр сараас хойш ажиллаж байна. Энэ хүрээнд бид үзэл баримтлалыг нь батлуулаад олон нийтийн хэлэлцүүлэг хийх шатандаа явж байна. Ирэх намрын чуулганаар өргөн барих хуулийн жагсаалтад энэ хууль багтсан байна. Ажил мэргэжлээ гүйцэтгэж яваад амиа алдсан эмч нарт олгодог ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Тэгэхээр бид үүнд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг энэ хуульд тодорхой тусгаж өгнө. Одоогоор эцэслэгдээгүй байна гэсэн юм. 

Холбоотой мэдээ: