Хайлт

ХОЙД СОЛОНГОС ДАХИН 3000 ЦЭРЭГ ОХУ РУУ ИЛГЭЭЖЭЭ

Хойд Солонгос энэ оны эхний хоёр сарын байдлаар 3000-аас доошгүй цэргээ дайны талбарт нэмж байршуулсныг Өмнөд Солонгосын арми мэдэгджээ.

Өмнөд Солонгос улсын мэдээллээр"Хойд Солонгос өнгөрсөн оны аравдугаар сард эхний ээлжинд 11 мянга орчим цэрэг илгээсэн гэж үзэж байна. Тэдний 4000 нь амь үрэгдсэн. Ингээд нэг, хоёрдугаар сард 3000 ба түүнээс дээш тооны цэрэг нэмж илгээсэн гэж болзошгүй. Мөн ОХУ-д их хэмжээний ердийн зэвсэг нийлүүлсэн хэвээр байна. Нөхцөл байдлаас шалтгаалан тэдний дэмжлэг цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна" гэв.

Хойд Солонгосоос ОХУ-д олон тооны ойрын тусгалтай баллистик пуужин, 220 орчим ширхэг 170 мм-ийн өөрөө явагч гаубиц, 240 мм-ийн пуужин харвагч илгээжээ.

Хойд Солонгос улс өнгөрсөн оны тавдугаар сард хиймэл дагуул хөөргөхийг оролдоод бүтэлгүйтсэн. Өдгөө тэд Оросын технологийн тусламжтайгаар цэргийн тагнуулын хиймэл дагуулаа дахин хөөргөхөөр бэлтгэж буй.Одоогоор Хойд Солонгос улс хиймэл дагуулыг зөөвөрлөх пуужингаа технологийн хувьд сайжруулахад анхаарлаа хандуулж байгаа бололтой.

Хойд Солонгос улс Оросыг дэмжихээр олон мянган цэрэг илгээсэн ч ихээхэн хохирол амссан билээ. Гэсэн ч тэд шантралгүй цэрэг, зэвсэг илгээсээр байна.

Холбоотой мэдээ: