Өчигдөр төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаяр нар муудаж, зодолдсон талаар мэдээлсэн цацагдсан. Тэгвэл ЦЕГ-аас өнөөдөр / 2025.03.28/ УИХ-ын гишүүн сайдын биед халдаж, гэмтээсэн дуудлага бүртгэгдсэн гэж мэдээллээ.
Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр "Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны15.00 цагийн орчимд хүлээн авсан. Уг дуудлага, мэдээлэлд хэрэг бүртгэл нээн, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.
Энэ тухай П.Наранбаяр сайдын ар гэр ч мөн мэдээлэл өгсөн юм. П.Наранбаяр сайдын эхнэрийн өгсөн мэдээллээр " Биеийн байдал нь давгүй байгаа, хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа" гэсэн юм.