Хайлт

БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ФРАНЦЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И өчигдөр /03.27/ өдөр Бээжинд Францын Гадаад харилцааны сайд Жан-Ноэль Барротой хэлэлцээ хийлээ.

Ван И хэлэхдээ, энэ жил Хятад-Францын харилцааны шинэ 60 жилийн эхний жил тохиож байна. Хятад улс Францтай хамтран түүхийн зүй тогтлыг эерэгээр ойлгож, бэрхшээлийг даван туулан, нийгмийн хөгжил дэвшлийг дэмжих үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна. Түүнчлэн, хоёр улсын төрийн тэргүүн нарын ойлголцлыг удирдамж болгон чухал асуудлуудыг сайтар төлөвлөж, бүх түвшинд яриа хэлэлцээгээ өргөжүүлэн, санал зөрөлдөөнөө даван туулж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлагатай гэжээ.

Мөн тэрбээр олон улсын нөхцөл байдал тогтворгүй, эрчимтэй өөрчлөгдөж буй энэ үед Хятад, Франц хоёр улс том гүрний хувьд хариуцлагатай байж, стратегийн уялдаагаа бэхжүүлэх ёстой. Хятад улс Францыг өндөр чанартай хөгжлийг хангах стратегийн тэргүүлэх түнш гэж үзэж байна гэв.

Барро Франц-Хятадын практик хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, хоёр орны харилцааны ач холбогдол улам бүр нэмэгдэж буйг дурдав. Тэрбээр Франц улс ирээдүйд чиглэсэн, урт хугацааны тогтвортой Франц-Хятад харилцааг хөгжүүлэхийг тууштай дэмжих болно гэж мэдэгдэв.

Уулзалтын дараа талууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Холбоотой мэдээ: